Тоонот

Э. Тэмүүн "Мэтүнэ" :
Зээ билэг танхай найрагчийнхаа тал нутаг дээр
Тэнгэр газраа дээдэл гэдэг захиас дунд өслөө
Сүмтэй будрын чулуун дотор сайтар нууцалж хадгалсан
Сүн далай билиг ухаанаас нь суралцаж өслөө
Дорнын цагаан сарны туяа мөнгөн гэгээ Догшин Монгол энэ зүрхэнд нь эгшиг найраг илгээлээ
Хаан Чингэс эзний зарлигтай
Сарьдаг хайрхандаа тахилтай
Гайхалтай бардам түүхийг тэр хойч үе бидэндээ үлдээжээ

Х.Цэлгэр "Poorman" :
Сайн байна уу миний Монгол би ӨвөрМонгол Таван хошуу мал сүргээр чилгэр талыг чимдэг
Морин хуур уртын дуугаар хөгжөөн найрыг чимдэг
Дархан сүрлэг овоогоор нутаг усаа чимдэг Багаас богд Чингэсийн ариун шүтээнийг сахина
Энэ Монгол гэдэг нэр бидний зүрхэн холбоо түүх мэднэ
Монгол бид нар нэг л эзэн тиймээс бидний харьцаа ямар гэдгийг үр тань мэднэ энэ сонсголоороо бичсэн болно

Д.М.Алдар "Дэе" :
За за аадр доороо дээрээ бороо аадар бороо тэнгэрийн унагаанаа
Наран унасан санаа санаа дон доогуур манан
Хатан уулан дээгүүр сана цаб цагаан замаа
Цахилгаан гялаахад энтээ галаа хахааман Эрээ эр чи заа нэрээ нэрээ харагдаад Тэгээд болоогүй халаа нэмээ нэмээгүй архаад
Архад дөтлөөд байнаа өөрийн замаар аваад явахыг
Дарагдахыг гавихгүй гаваа харин өөр байхаа

Б.Бямбажаргал "Vanquish" :
Хурц хошуу салхи зүслэнэ хөх тэнгэрээс хур болж ирсэн
Хөх толбот тэнгэрт морин үүл хөлөглөн ниснэ
Хөрст алтан дэлхийн хөл ихтэй нутгын Хөгжил дэвшлийг харж хүний хүү атаархал төрөх юм
Бүргэд бууцаа эргэн тойров бүх нууцын тайлбар
Энд байгааг ойлгов бөө хэмээн намайг эндүүрэв
Гагцхүү бөх бат эв нэгдлийг хүсэв Сэтгэлийн зөвд зүтгэлийн үр дүнд ялалтын баярыг тэмдгэлдэг
Эв нэгдэлийн хүч болж ялан дэвж байсныг бидний түүх хэлдэг

Б.Оргил-Эрдэнэ "Ice Top" :
Уудам тал минь түмэн олны харц булаана Түмэн олныг гүрвэл мэт хуваана гэвэл Тува нь Ойрд Захчин Халх хилэгнэн гараа угаана
Мөнх хөх тэнгэр доор алтан гэрэгнүүд хаан
Өнцөг буланг нээн
Монгол цэрэг гэр тэрэг бүгд түмний бахархал
Буриад зон олон, ӨвөрМонгол, Халимаг, Тува, Хазар Монгол Дээд Монгол, хамаг Монгол нэгдэхтун
Монгол зоны өмнө бүгд нэг цэг хүн

Ж.Бат-Оргил "Ice Top" :
Тамга дарна гэнгүүт газар шороо хуй салхи мэт
Алга язгуур ашиг шазуур зуу
Хамаг Монгол хөх тэнгэр доор их хуралдай Зургаадай ухаан хуран чулуудай
Илд бамбай хогшиг хоёроос гурван жил амьтай
Хөх тэнгэр сахиус ханатай
Хаа ч хэний ч өмнө атгасан гар чанга хэвээрээ
Биеийн язгуур цэвэр Монгол

А.Тамир "Mrs M" :
Өөдөөс минь харагдан дуулагдах тансаг байгаль
Яаж оршоод байна гэмээр бүхэл бүтэн буйгал
Эцэг өвгөдөөс минь өвлөгдөж ирсэн газар нутаг
Бурхан байтугай чөтгөр бас бүү хүртэг
Энэ миний өргөрөг бас чиний уртраг
Энэ бүхний цаана Монгол эмэгтэйн хувь төөрөг
Эр зоригт дайчин эрийн ард нь хатан ухаан Бүх Монгол эмэгтэйчүүдийнхээ төлөө

УУХАЙ Б.Хулан "REAL Label" :
Цагын ороо бусгаар зааглагдсан ахан дүүс
Залах алдар нэрээ улам өөдөө магтан дуул
Зам нь салсан хэдий ч эргэн нийлэх нь магадгүй
Заяа төөрөг билээ бүхнийг одоо даван туул
Учир нь нэг Монгол Учир нь бид Монгол
Ухаан бодол бичиг шигээ босоо цэх
Монгол Угсаа гарвал удам судраа уриа болгон хамгаал
Урагшлах хөдөлмөрөө өөрийн улсын нэрийг хамгаал

Т.Мөнх-Эрдэнэ " Big GEE CCB" :
Алив давамгайл үндэсний давалгаа
Өсөхөөс сурсан хэл соёл энэ миний лавлагаа
Өнгөрснөөр бахархах биш өөрсдийн түүхээ бүтээе
Өнөөдрийн эрч хүчээр маргаашийн нүүдлээ гүйцээе
Ээе хил хязгаарын заагыг хэмнэлээрээ нэгтгье
Хэлэх үгийн утгаа хэдэн мөрөөр би шигтгье
Хэлц үгийн цаад санааг хэн ч буйгаар хүлээж ав
Хэн ч харсан нүдэн доор минь Монгол шивээс үүнийг хар

Г.Батболд "Desant CCB" :
Ээжээсээ унаж төрсөн өссөн газар уул ус минь
Эрхэмлэж яваарай гэж эрх чөлөөг олгосон
Урсгал ус шигээ мэлмий тунгалаг оршино
Уул овоо уужим сэтгэлгээгээр бат зогсоно
Их хаадыг тойрсон гүрнээр явлаа би
Мэргэдийнхээ үлдээсэн түүхүүдийг харлаа би
Хэдэн зууны туршид ул мөр нь балрахгүй
Үргэлжлүүлэх зон олондоо би талархъя

С.Чулуунбаатар " Ice Top " :
Усыг нь ууж өсөж ёсыг нь дагаж ирсэн
Улаанбаатарт төрж өссөн би Монгол хүү
Унтаж идэхийг үл тэвчихийг ухамсартаа суулгасан
Ухаант аавынхаа гал голомтыг залгаж үлдэх хүү би
Унтаж идэхийг үл тэвчихийг ухамсартаа суулгасан Ухаант аавынхаа гал голомтыг залгаж үлдэх хүү би
Өв соёл Монгол ёсыг захиж үлдээж сэвтээхгүй
Өнөө цаг хөгжил ирсэн ч Монгол хүү Монголоороо
Амьнаас үнэтэй эх орондоо амьдарч үхнэ Их Монгол туургатан жаргалыг үзнэ

Х.Халиун "Digital" :
Морьтон Монгол үртийнхээ
Монгол түмэн талынхаа
Малчин ард минь удмынх
Мандах нар минь тэртээх
Тэртээ үеэс эхлэн айраг сүүгээ сөгнөсөн Ариун тэнгэрт өргөн адуу малаа өсгөсөн Удам сайтай олон үндэс нэгдэлтэй
Өвөг дээдэс минь нүүдэлчин Монгол нутгын эзэн аав ээж минь
Хамаг Монгол талын ард анд нөхөд минь Танхай Монгол энчээ нэгэн хүү

Д. Манлайжаргал " Ice Top " :
Дан дангаараа арав араваараа зуу зуугаараа
Мянга мянгаараа түм түмээрээ бум бумаараа
Сая саяаараа жива дөнчүүр тэр бум их тэр бум
Их наядаараа Монгол туургатан цуглараад Цугларахтун

Ц. Цэрэнболд
Алдахаас айхаас бүү эмээ
Ард нь нуугдхыг жигшиж
Ард олноо дагуулан хойч үеээ бодон
Холын замыг харж
Чиг зүгээ мэдрэн
Чирэгдэж бүү хоцор
Сар шиг гийж
Нар шиг гэрэлтэж
Газарт гал дөл мэт
Тэнгэрт одон гаригс лугаа
Үргэлж өөдөө хамтдаа дээшээ
Бүтэн биеэ зориулан
Бүрэн улсаа хураацгаая